Анх 2012 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумандаа өрхийн үйлдвэрлэлээс эхэлж байсан бизнес маань өнөөдөр гутал үйлдвэрлэлийн чиглэлээр иж бүрэн тоноглогдсон 2 цех, 20 гаруй ажилтантай аж ахуйн нэгж болон өргөжсөн байна.
Ийнхүү 2014 оноос хөдөлмөр хамгааллын гутал үйлдвэрлэж эхэлснээр өдгөө 10-н жилийн туршлагыг хуримтлуулжээ.
Үйлдвэрлэл эрхэлж байх хугацаандаа дараах байгууллагуудтай ХӨДӨЛМӨР ХАМГААЛЛЫН ГУТАЛ нийлүүлэх чиглэрээр хамтран ажиллаж байна. Үүнд:
-2014-2019 онд "Шарын голын нүүрсний уурхай" ХК
-2019 оноос хойш "Зэс эрдэнийн хувь" ХХК
-2019-2020 онд "Улаанбаатар гурил" ХХК
-2023 оноос эхлэн "Эрдмин" ХХК, "МАК" ХХК, "Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ" ХК, "Дархан дулааны сүлжээ" ТӨХК
Манай баг хамт олны хөдөлмөр бүтээлийг үнэлэн дараах шагналуудыг олгосон. Үүнд:
-2013 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ-ын шагнал "Алтан намар-Шарын гол" үзэсгэлэн худалдааны "ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ-2013" төрөлд НЭГДҮГЭЭР БАЙР.
-2016 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ-ын шагнал "ХҮНДЭТ ӨРГӨМЖЛӨЛ "
-2018 онд Дархан-Уул аймгийн Шарын гол сумын ЗДТГ-ын шагнал "ХӨДӨЛМӨРИЙН АВАРГА"
-2022 онд Дархан-Уул аймгийн "ШИЛДЭГ ҮЙЛДВЭРИЙН БҮТЭЭГДЭХҮҮН"
-2022 онд Загвар-К19 бүтээлээр Дархан-Уул аймгийн "ШИЛДЭГ БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН"
-2023 онд Загвар 061 бүтээлээр Дархан-Уул аймгийн "ШИЛДЭГ БРЕНД БҮТЭЭГДЭХҮҮН" зэрэг онцлох шагналуудыг хүртсэн.
Манай компани нь 2025 оны Нэгдүгээр улирлын байдлаар өдөрт 50-60 хос гутал үйлдвэрлэж байгаа бөгөөд цаашид эрэлтийг өсгөх замаар нийлүүлэлтээ нэмэгдүүлээд явахад хангалттай нөөц хүчин чадал бидэнд байна.
Бидний үйлдвэрлэлдээ ашиглаж буй гол багаж, тоног төхөөрөмжүүдийн жагсаалт болон модель:
Мөн манай компанийн түүхий эдийн нөөц хамгийн багадаа 5000 хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай байдаг.